Он гарсаар ахуйн гал түймрийн 428 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-02-05 13:43:44

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 428 удаагийн ахуйн галын дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн голомтоос  90 хүний амийг авран хамгаалжээ.

Хамгийн сүүлд буюу өчигдөр 16.08 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байдаг Богд-Ар хорооллын 11А байрны 8 дугаар давхарт гал гарсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид тус газарт ажиллан, түймрийн голомтоос 66 иргэнийг гаргасан юм.

 

Холбоотой мэдээ