Нийслэлд саатсан иргэдийг өнөөдрөөс нутаг буцааж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-02-05 14:18:46

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Цагаан сараас өмнө буюу энэ сарын 5-9-нийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод саатсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг УОК-ын шийдвэрийн дагуу зохион байгуулахаар болсон.


Иймд нийслэл, аймаг, орон нутгийн Онцгой комисс хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


Тодруулбал, орон нутаг руугаа буцах иргэд аймаг, нийслэлийн Онцгой байдлын комиссын шуурхай штабт нутаг буцах өргөдөл гаргаж, бүртгүүлсэн утасны дугаараар өргөдлийнхөө хариуг хүлээн авах юм байна. Мөн PCR шинжилгээ өгч, шинжилгээний хариу гарснаас 24 цагийн хугацаанд нийслэлээс гарах ажээ.


Иргэдийг зорчих чиглэлийн дагуух худалдаа, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхийг хориглоод байгаа юм.


Мөн зорчих хугацаандаа аймаг орон нутгийн авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгтээ бүртгүүлэх аж.  Иргэд гэртээ очмогцоо гэрийн тусгаарлалтад 14 хоног байх шаардлага тавьж байгааг  Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 




Холбоотой мэдээ