Хөвсгөл аймагт ирэх иргэдийг бүртгэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-05 18:46:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 5-р хуралдаан болж Улаанбаатар хотод хөл хорионд байгаа иргэдээ татан авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийг өнөөдрөөс эхлэн маргааш өглөөний 11.00 цаг хүртэл Шуурхай штабын 7038-3334 дугаарт бүртгэнэ. Бүртгэл дууссаны дараа нийслэлийн Онцгой комисст нэрсийг хүргүүлэн Улаанбаатар хотын 3,58,31-р сургууль дээр шинжилгээ өгүүлэх гэнэ. Шинжилгээний хариу гарсны дараа энэ сарын 8,9-ний өдөр иргэдээ татан авахаар болжээ. Иймээс тус аймагт ирэх иргэд яаралтай бүртгүүлэх шаардлагатай байна гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ