Архангайн иргэд энэ амралтын өдөр 13, 43-р сургууль дээр PCR шинжилгээ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-05 22:13:53

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг Улаанбаатар хотод гацсан иргэдээ УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 5-10-ныг хүртэл хугацаанд татан авах ажлыг зохион байгуулж байна. Иргэдийн зүгээс PCR шинжилгээ өгөх газрууд амралтын өдөр ажиллахгүй байгаа талаар гомдол мэдээллийг хэлж байв. Заасан хугацаанд иргэдээ татан авахын тулд Архангай болон бусад аймгийн иргэдээс энэ сарын 6, 7-ны амралтын өдрүүдэд PCR шинжилгээг авахаар боллоо.

Улаанбаатар хотоос Архангай аймагт зорчих иргэд PCR шинжилгээг дараах хуваарийн дагуу өгнө.

-2021 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд шинжилгээ авна. Байршил нь,

-10-р хорооллын Номин супермаркетийн хойд талд байрлах 43-р сургууль, 

-3-р хорооллын эцсийн буудал, NEXT электрониксийн ард байрлах 13-р сургуулиуд дээр шинжилгээ авна.

Иргэд шинжилгээнд хамрагдахдаа иргэний үнэмлэхтэйгээ очихыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Холбоотой мэдээ