Хаягдал гялгар уутаар хүүхдийн эмээл үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2016-06-08 14:09:19
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Бидэрт Манхан” ХХК-ийн үйлдвэрлэсэн эмээл эрэлт ихтэй байна. Үүнийг хаягдал гялгар уутаар хийжээ.

Модон эмээл зах зээлийн ханшаар 160-180 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хуванцар эмээл 70-80 мянган төгрөг ажээ. Эдэлгээний хувьд ч удаан, бат бөх гэнэ. Хуванцар эмээлийг хийхэд дөрвөн кг уут ордог бөгөөд ердөө 14 хоног зарцуулдаг байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй захиалга хүлээн авсан гэж “Бидэрт Манхан” ХХК-ийн захирал Д.Бат-Очир хэллээ.

Тус компани 2014 онд байгуулагдахдаа тасдагчийн ир, точил үйлдвэрлэж байсан бол өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлж хаягдал гялгар уутаар эмээл, сандал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Ийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон тул Аж үйлдвэрийн яамнаас дэмжихээ илэрхийлсэн байна.

                                                                                                                    Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ