Дулааны шугам сүлжээний худгаас гурван хүний цогцос олджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-02-09 11:29:25

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч, гурван хүн амиа алдсан талаарх дуудлага өчигдөр 23.28 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу  нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход, нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байдаг, Экогийн 26 дугаар байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарсан, дотор нь нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, 43 настай эрэгтэй болон 41 настай эмэгтэй, мөн хэн болох нь тодорхойгүй нэг эрэгтэй хүн эндсэн байдалтай олджээ.  Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

 


Холбоотой мэдээ