Иргэд симпозиумд үгээ хэлэхээр лоозонтой иржээ

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 13:57:11

Энэ сарын 25- 27- ны өдөр Мандалговь хотод зохион байгуулсан “Иргэдийн оролцоо- Хөгжлийн бодлого” симпозиумын үеэр иргэд үзэл бодлоо илэрхийлэхийг хүсч цугласан байна.

Тэд орон нутгийн засаглалыг шүүмжилж, “Иргэдийн итгэлийг эвдэгсэдээс зайгаа баръя”, “Төр, намын ажлыг салгая”, “Засгийн мөнгөөр зугаалж цэнгэхийг зогсоо”, “Бид хөгжлөөс хоцормооргүй байна”, “ Ахмадуудыг талцуулахаа зогсоо”, “Ард иргэдийн сонголтыг хүндэтгэ” зэрэг үгтэй лоозонгууд барьжээ.

Иргэний оролцоог тэргүүнд тавьж тунхаглан зохион байгуулж байгаа симпозиумд иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн, симпозиумын төлөөлөгчдөд Дундговь аймгийн засаглалын үнэн төрхийг дуулгах ёстой хэмээн тэд үзсэн байна.

Лоозон барьсан иргэдийг хурлын танхимд оруулалгүй, цагдаагийн хамгаалалтан дор симпозиумыг эхлүүлжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд