Уулзвар бүрт цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөнд хяналт тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-02-11 14:08:10

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас авто замын хөдөлгөөний нөхцөл байдлыг танилцуулж байна.


Замын хөдөлгөөн сийрэг байна. Хөдөлгөөнд ихэвчлэн тусгай албаны болон зөвшөөрөлтэй, зориулалтын тээврийн хэрэгслүүд оролцож байна.  Уулзвар бүрт цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөнд хяналт тавьж байна. Мөн Төрийн албан хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж байгаа юм.


Нийтийн тээврийн 130 гаруй автобус төрийн болон төрийн тусгай албан хаагчдыг зөөвөрлөх үүрэгтэйгээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлийн дагуу, өглөө 5.30-9.30, өдөр 13.30-15.30, орой 19.00-22.30 цагийн хооронд тус тус  зорчиж байгаа" хэмээн ТЦА-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ