Нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-08 19:38:35

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо Орон нутгийн сонгуульд өрсөлдөгчдөд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулав.

Аймгийн Сонгуулийн Хорооны дарга Г.Соёлмаа:-“ Сонгуулийн тухай хууль”-ийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэгт “Нэр дэвшигч тус бүрт нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгоно” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж байна. Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны тавдугаар сарын 17,19-ний өдрийн тогтоолын дагуу “Сонгуулийн тухай хууль”-ийн 157-р зүйлийн 1 дэхь заалтыг үндэслэж Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшигч 26 хүн, АН-аас нэр дэвшсэн 33 хүн, МАХН-аас нэр дэвшигч 16 хүн, бие даан нэр дэвшигч найман хүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа.

Эдгээр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хугацаанд буюу энэ сарын 11-ний өдрөөс эхлэнэ.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ