Рэнчинлхүмбэ суманд 11 өрх усанд автжээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2021-02-15 12:10:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвд их хэмжээний ус түрэн орсны улмаас 11 айл өрх усанд автсан байна. Усанд автсан 8 өрхийг нүүлгэн шилжүүлж 3 айлыг хамгаалалтад аваад байна. Сумын Онцгой комисс шуурхай арга хэмжээ аваагүй бол сумын нийт айл өрх усанд автах эрсдэлтэй байжээ. Одоогийн байдлаар 1 метр орчим далан босгож аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл зөвлөмж аван ажиллаж байна.