Малчдад туслах аянаар 230.4 сая төгрөг цугларчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-16 16:29:14

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ХААГ-аас өвлийг эрсдэл багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн үйлсийн аян”-ыг зохион байгуулж байна.

Даланжаргалан, Улаанбадрах, Замын-Үүд, Өргөн, Иххэт, Сайншанд, Эрдэнэ, Дэлгэрэх, Алтанширээ суманд малчдад туслах аяныг өрнүүлэн нийт 918 малчин өрхөд 230,4 сая төгрөгийн тусламж үзүүлжээ.

Даланжаргалан сум малчдад туслах аяныг өрнүүлснээр уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг 14 компаниас 76,6 сая төгрөгийн тусламжийг малчдад хандивласан аж.

Холбоотой мэдээ