Сайншанд хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-16 16:56:43

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Ой угтаж “Сайншанд хотын түүхийн жимээр” сэдэвт аман яриа, ардын урлаг, дүрс бичлэг, цото зураг, гар бичмэл, эд өлгийн зүйлс, яриа-подкаст, сонин содон үзмэр болон түүхийн эх сурвалжаар оролцож болох уралдаан зарлажээ.

Мөн “Миний Сайншанд”  шүлгийн уралдаан зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Сайншанд сум  Дорноговь аймгийн төвийн сум бөгөөд БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 136 дугаар зарлигаар Сайншанд хот гэсэн статустай болсон.

Холбоотой мэдээ