Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн 80 гаруй хувьд давтан шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-17 10:11:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотоос орон нутагт ирсэн 2000 орчим иргэний 80 гаруй хувьд нь түргэвчилсэн оношлуураар давтан шинжилгээ хийгээд байна. 

Одоогоор бүгд сөрөг гарсан. Гэхдээ иргэд тайвширч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн газраас онцолж байна. Коронавирусний халдвар сүүлийн 14 хоногтоо илрэх тохиолдол байгаа учраас голомттой бүс нутгаас ирсэн иргэн бүр хариуцлагатай байж, гэрийн дэглэмээ мөрдөхийг уриалж байна. Мөн орон нутгийн иргэд ч онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй, золголт хийж олноор бөөгнөрөхгүй байхыг анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ