23 дахь жилдээ ахмадын баяраа тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 14:23:49

Ахмадын баяр угтсан олон төрөлт тэмцээний ялагчаар н.Навчаа ахлагчтай “Ганзам” 7-р багийн ахмадын хороо тодорч, удаах байруудад “Орхон”-ны 6 дугаар багийн ахмадын хороо, “Буурхээр”-ийн 8 дугаар багийн ахмадын хороо тус тус шалгарчээ.

НҮБ-ын ерөнхий асcамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 23 дахь жилийн нүүрийг үзэж байна. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сумынхаа 8 багийн нийт ахмадуудын дунд явган аялалыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулжээ. Явган аялалд нийт 160 гаруй ахмад оролцсон байна. Тэд аялалын хугацаанд аялалын үүргэвчний бэлтгэл хангалт, отог засалт, буухиа тэмцээн, оюун сорих тэмцээн зэрэг төрлүүдээр хоорондоо уралдсан аж.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг  

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд