Коронавирусний шинжилгээг онлайнаар хянах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-02-18 08:34:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн халдварыг илүүлэх PCR-ийн шинжилгээ хийлгэсэн иргэд шинжилгээний хариу гарах хүртэлх үйл явцыг онлайнаар хянах боломжтой. Ингэхдээ иргэд шинжилгээ өгсний дараа eruul.gerege.mn цахим сайтад хандан регистрийн дугаараа оруулаад шинжилгээ өгсөн цэгийн байршил, таны шинжилгээнд өгсөн сорьц хаана тээвэрлэгдэн шинжилгээний лабораторид хүргэсэн эсэх болон шинжилгээний хариу хэдэн цагт гарсан зэргийг харах боломжтой юм. Мөн шинжилгээний хариу гармагц таны гэр утсанд зурвас мессежээр ирэх юм. 


Холбоотой мэдээ