“Brent” маркийн нефтийн үнэ 65 ам.доллар давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-02-18 12:15:45

МОСКВА. /RIA Novosti/. Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн үнэ 65 ам.доллар давж өслөө.


"Brent" маркийн үнэ нэг торх нь хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сарын 21-нд 65 ам.доллароос давж байв.


Арилжааны мэдээллээс үзвэл, дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 0.25 хувиар өсөж, нэг торх нь 65.06 ам.доллар болсон байна. Түүнчлэн “WTI” маркийн нефтийн гуравдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 61.91 ам.долларт хүрч, 1.26 хувиар өсжээ.


Хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл нефтийн үнэ тасралтгүй өссөн бөгөөд 11-нд буурч эхэлсэн боловч 12-ны орой гэхэд "нэмэх" үзүүлэлт рүү дахин оржээ.  


Нефтийн ханш ийнхүү чангарсан нь  "ОПЕК +" бүлгийн хэлэлцээртэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Хэлэлцээрт оролцогч зарим улс өдөрт олборлох хэмжээгээ 1.425 сая торхоор бууруулах бөгөөд үүний нэг сая нь Саудын Арабад ногдож байгаа юм.


Холбоотой мэдээ