Ш.Энхтуяа: Хорио цээрийн дэглэмийн үед манай цэцэрлэг хөршийн холбоог сайн ажиллуулж хэвшсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-19 20:17:19


Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед СӨБ-ын тэр дундаа хөдөө сумдын цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаар Түвшинширээ сумын цэцэрлэгийн эрхлэгч Ш.Энхтуяагаас тодрууллаа. Тус хамт олон онцгой нөхцөлд ажиллаж буй энэ үед хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой байхын тулд хөршийн холбоог сайн ажиллуулж хэвшжээ.


-Юуны өмнө 2020 оны ажлаараа бусдыгаа манлайлсан танай хамт олонд баяр хүргэе. Энэ амжилтын гол үзүүлэлт нь юу байсан гэж та бодож байна?

-Баярлалаа. 2013 оноос эхлэн аймгийн БСУГ-аас аймгийн бүх сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын чанарын болон хөндлөнгийн тоон үнэлгээг тогтмол хийж үнэлж ирсэн. Энэ жил манай хамт олон 2020 оны үйл ажиллагаараа гутгаар байр эзэлсэндээ бид бүхэн баяртай байна. Энэ амжилт бол манай хамт олны ажлаа гэх чин сэтгэл, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойгэж бодож байна.

-Ер нь Түвшинширээ сумын хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хамрагдалт хэр байдаг вэ?

-Манай сум 2-5 насны 362 хүүхэдтэй. Үүнээс үндсэн бүлэгтээ 282 хүүхэд, хувилбарт сургалтад 127 хүүхдийг хамран сургаж, нийт хамрагдалт 99,6%-тай буюу өндөр үзүүлэлттэй байдаг. Бид аль болох цэцэрлэгийн насны бүх хүүхдийг ямар нэг хэлбэрээр хамруулахыг зорин ажилладаг.  

нгөрсөн хичээлийн жил онцлог жил байлаа. Энэ хугацаанд танай хамт олон хэрхэн ажиллав?

-Дэлхий нийтээр тархсан цар тахлаас шалтгаалан танхимын сургалтад хамрагдах боломжгүй болсноор сургалт болон мэдээлэл дамжуулах бүх үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж байна. Энэ цаг үед багш бүр боломжит бүх л хэлбэрийг ашиглан сургалт үйл ажиллагаагаа зохион явуулж, эцэг эх олон нийтэд мэдээллийг дамжуулан ажиллаж ирлээ. Одоо ч яг энэ зарчмаар ажиллаж байна.

г ийм онцгой үед ажиллахын давуу тал нь юу байв? Танай хамт олонд гарсан эерэг үр дүн?

-Онцгой нөхцөлийн энэ үед багш, ажилчид өөрсдийгөө маш сайн хөгжүүлж байна. Олон төрлийн аппликэйшн болон шинэ программ дээр ажиллаж сурч, түүнийгээ ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, зөвлөгөө зөвлөмжийг хийж, ажлын байран дээрээ өөрөө өөрийгөө хөгжүүлж, мөн бие биенээсээ суралцах маш том боломж бүрдсэн. Энэ ололтоо танхимын сургалт эхлэх үед ашиглахад маш олон өөрчлөлт, давуу талууд бий болно гэж харж байгаа.  

үвшинширээ сумын хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй болсон ч тогтмол хичээллэж чадахгүй л байна. Шинэ цэцэрлэгийнхээ талаар танилцуулаач?

-Тийм ээ. Бид өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 200 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн байрыг хүлээн авсан. Ажлыг Улаанбаатар хотын “Компорт импекс” ХХК барьж гүйцэтгэсэн. Гэвч хүүхэд багачууд минь энэ сайхан өргөөндөө цар тахлын үед бүрэн суралцаж чадахгүй л байна. Хүүхэд багачууд маань багш нартайгаа баяртайгаар уулзах сайхан цаг удахгүй ирэх байх аа.

-Цэцэрлэгийн тохижилтыг бүрэн хийж чадсан уу?

-БШУЯ-наас хатуу зөөлөн эдлэл, тавилга эд хогшил, тоног төхөөрөмж, тоглоом наадгайг 61 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж өгсөн. Мөн багш ажилчид, иргэд, эцэг эхийнхээ хандив тусламжаар анги танхим, өрөө тасалгаагаа бүрэн тохижуулаад байна. Одоо цэцэрлэгийн бүх анги танхим стандартын дагуу тохижсон гэж ойлгож болно. Хүүхдүүд маань үнэхээр сайхан орчин нөхцөлд сурч хүмүүжих боломжтой болсон.

-Одоо танай хамт олон хэрхэн ажиллаж байна. Онцлох үйл ажиллагаанаас танилцуулбал?

-Одоо манай хамт олон 02 дугаар сарын 01-нээс эхлэн теле хичээл орж байгаатай холбогдуулан хүүхдүүдийнхээ хичээл үзэлтэд өдөр бүр тандалт хийх, отрын нутагт байгаа  хүүхдүүдтэйгээ холбоо тогтоох, тэдэнд нэмэлт даалгаврын санг багш нар өөрсдийн гараар бэлтгэж, багийн дарга болон ойр орчмоос ирсэн иргэдээр дамжуулан даалгавар өгөх ажлыг хийж байна. Мөн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэдээ хараа хяналтаа сайжруулах, тэдэнд хяналт тавих, хувилбарт сургалтын хүүхдүүдэд аялуулдаг багцын тоог нэмэгдүүлэх зэргээр ажиллаж байна. Одоогоор танхимаар хичээллэх бэлтгэлээ ханган, хөтөлбөр төлөвлөгөөгөө засан сайжруулах зэрэг ажлыг хийж байна. 

цэг эхчүүд, хүүхдүүдтэйгээ ямар байдлаар холбогдож байна. Үүнд эцэг эхчүүдийн оролцоо идэвх хэр байна?

-Ер нь манай эцэг эхчүүд, багш нарын эргэх холбоо, оролцоо идэвх маш сайн. Цахим орчныг идэвхтэй ашиглах болсон энэ цаг үед мөн л бүлэг бүр дотоод групптэй. Түүгээрээ тухайн өдрийн теле хичээлийг хүүхдүүдэдээ үзүүлэх, эцэг эхчүүд буцаагаад багшдаа тухай бүр нь мэдээлдэг. Мөн манай байгууллага хөршийн холбоог сайн ажиллуулж хэвшсэн. Хүүхдүүдийнхээ гэрийнхэнтэй холбогдож чадахгүй тохиолдолд ажлаа хөршөөр нь дамжуулан хийдэг. Үүнд манай эцэг эхчүүд ам сайтай байдаг. Хөдөө байдаг хүүхдийн ээж аавууд долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр багшдаа хүүхдийнхээ талаар холбогдож, нэмэлт даалгавар авах, юу хийхээ тогтмол асууж хэвшсэн.

нэ хичээлийн жилд ямар зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна?

-Энэ хичээлийн жилд бид бүхэн мэдээж өмнөх оны ажлаасаа илүү ихийг хийж бүтээхийг хичээнэ. Цаашлаад хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллахаар зорьж байна.

-Баярлалаа

 

 

 

 

Холбоотой мэдээ