Ургац хураалт 31.3 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-29 14:51:00

ХХААЯ-наас үр тарианы хураалт 31.3 хувьтай байна хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал тариаланчид 92.9 мянган га талбайгаас 78.9 мянган тонн үр тариа хураан авчээ. Үр тарианы болц, цаг агаарын хүйтрэлээс шалтгаалан  ургац хураалтын ажил удаашралтай байгаа аж. Ургацын урьдчилсан балансаар энэ онд 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөв гарсан бөгөөд хүн амын гурилын 58.2 хувийг хангах хэмжээний буудай хураан авах юм. Харин гурилын хэрэгцээнд дутах 106.4 мянган тонн буудайн нөөцийг бүрдүүлэхийн тулд дотоодын тариаланчдын тарьсан стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг худалдаж авна хэмээн албаныхан тодотголоо.

Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд