Нийслэлд 8 байршилд хөл хорио хэвээр үргэлжилж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-02-23 08:58:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр өнөөдөр, 2 дугаар сарын 23-наас аж ахуй нэгж, иргэдийн 95 хувь нь хэвийн амьдралдаа орж, хатуу хөл хориог сулруулж буй. Гэхдээ шинжилгээ авсан, эрсдэлтэй бүс гэж үзэж буй 8 байршилд хөл хорио хэвээр үргэлжилж байна. 


Тэдгээрийн нэгэнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо хамрагдаж байна. Тус хороонд Салхит, Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Зуунмод зэрэг хойд чиглэлийн зуслангийн айл өрхүүд харьяалагддаг, 490 өрхтэй, 2103 хүн оршин суудаг юм. Тус хорооны Дээд Салхитын аманд 1-36 дугаар гудамжинд хөл хорио хэвээр үргэлжилж байна. Учир нь тус хорооны 3 иргэнээс "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр "COVID-19"-ийн халдвар илэрсэн юм. Хөл хорио тогтоосон байршлууд:



Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ