Б.Жонсон Англид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах төлөвлөгөөг танилцууллаа

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-02-23 10:26:46

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Англид хатуу нөхцөлүүдийг хангасан тохиолдолд зургаадугаар сарын 21 гэхэд хязгаарлалтуудыг цуцлах дөрвөн шатлалт төлөвлөгөөг даваа гарагт танилцууллаа.


Энэхүү төлөвлөгөөний дагуу Англид бүх сургуулийн сургалтыг ирэх гуравдугаар сарын 8-наас эхлүүлэхийг, дэлгүүр, үсчин, бялдаржуулах төвүүдийг дөрөвдүгээр сарын 12-ноос үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөх төлөвтэй байна. Мөн тавдугаар сарын 17-ноос хоёр өрхийн хүмүүс уулзах, 30 хүртэлх хүн нэг дор цуглахыг зөвшөөрөхөөр төлөвлөжээ.


Ийнхүү өөр хоорондоо таван долоо хоногийн хугацаа бүхий үе шат бүрийг хэрэгжүүлэхдээ вакцинжуулалт, халдварын үзүүлэлтүүд, коронавирусний шинэ хувилбаруудыг харгалзаж үзэх ажээ. Парламентын гишүүд төлөвлөгөөний талаар гуравдугаар сарын эцсээр санал хураахаар товлосон байна.


Хөл хориог сулруулах төлөвлөгөөг "болгоомжтой хэдий ч эргэлт буцалтгүйгээр" хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд шатлал бүрийг хугацаанд бус холбогдох мэдээллүүдэд үндэслэн хэрэгжүүлнэ гэдгийг Б.Жонсон онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ