Нийтийн хоолны салбарын орлого 7 хувиар багаслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-23 10:26:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн хоолны салбарын орлого 2020 онд 451.2 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 33.8 (7,0 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.


Үүнд кафены орлого 11.3 (29,4 хувь) тэрбум, баарных 8.9 (47,8 хувь) тэрбум, гуанзных 6.5 (20,3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.  


Нийтийн хоолны газрын орлогод рестораны орлогын эзлэх хувь өмнөх оныхоос 3,8, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 0,7 пунктээр өсөж, кафены орлого 1,9, баарны орлого 1,7, гуанзны орлого 0,9 пунктээр багассан байна.


Нийтийн хоолны салбарын орлого 2020 оны дөрөвдүгээр улиралд 98.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 24.4 тэрбум төгрөг буюу 19,9 хувиар багасав. Үүнд гуанзны орлого 1.7 (25,0 хувь) тэрбум, баарны орлого 851.2 (34,0 хувь) сая төгрөгөөр өссөн ч рестораны орлого 23.2 (27,3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. 

Холбоотой мэдээ