“Biokami” хамрын цацлагыг худалдахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-23 11:14:16

ПАРИС. /Le Figaro/. “Pharma & Beauty” компанийн ионжуулсан усан суурьтай хамрын цацлагыг худалдан борлуулах, сурталчлах, хэрэглэхийг Францын эмийн агентлаг “ANSM” хоригложээ.


“Spray Nasal COV-Defense” юмуу “Spray nasal Biokami” хэмээн нэрлэсэн хамрын цацлагыг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарчээ. Үйлдвэрлэгч компанийн мэдэгдсэнээр, ионжуулсан усан суурьтай тус цацлага нь “Sars-CoV-2” вирусийг 99 гаруй хувиар саармагжуулдаг гэжээ" хэмээн агентлагийн мэдэгдэлд дурдсан байна.


Хамрын цацлагын үр дүн, аюулгүй байдлыг баталсан эмнэлзүйн туршилтын талаар мэдээлэл аваагүй гэдгээ "ANSM”-н мэргэжилтнүүд мэдэгджээ.


“Нэмэлт мэдээлэл өгөхөөс өмнө бид хамрын цацлагыг хэрэглээнд нэвтрүүлэх, түгээх, борлуулахыг хориглож байна” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ