Үйлчилгээний газруудад журмаа баримтлан ариутгал тогтмол хийх шаардлага тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-02-23 15:28:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр өглөөнөөс хөл хорионы дэглэмийг сулруулснаар цайны газрууд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайн зүүн хойно байдаг “Булант бууз” хэмээх жижиг цайны газрын үйл ажиллагааг сурвалжлав. Энэ орчимд ажилладаг ажилчин, албан хаагчид төдийгүй нийслэлийн иргэд олноор үйлчлүүлдэг тус цайны газар халдваргүйтгэл, ариутгалын журмыг чанд баримтлан, соёлтой хариуцлагатайгаар үйлчилгээ эрхэлж байна.  



Засгийн газрын энэ сарын 21-ний хуралдаанаар, халдварын тархалтын түвшинг тогтоох, хэрэгжүүлэх түр журмыг баталснаар улаан, улбар шар, шар, ногоон гэсэн дөрвөн өнгөөр халдварын эрсдэлийг тодорхойлох юм. Өнөөдөр хөл хорио тодорхой түвшинд нээгдэн шар өнгөнд шилжиж аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг хэвийн горимд шилжүүлээд байгаа билээ. Харин уг журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шууд зогсооно. Энэ журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний аж ахуйн нэгжүүд тогтмол цагт халдваргүйтгэл хийж байх үүрэгтэй юм.


 

Холбоотой мэдээ