Аргаль хонь, янгир ямаанд идэш тэжээл тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-23 16:03:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Байгаль, орчин, аялал жуулчлалын газар, “Монгол сафари” компани, Улаанхус сумын "Хүрэн уул" нөхөрлөл хамтран тус сумын "Агуйт-Хатуу" агнуурын бүс нутагт нутагладаг ховор ан  амьтдад идэш тэжээл тавилаа.

Тухайн бүс нутагт 700 орчим аргаль хонь, 300 гаруй янгир ямаа нутагладаг байна. Тэдэнд 1 тонн давс, 10 боодол өвс, 1,3 тонн хужир тавьсан бөгөөд ан амьтдын өвөлжилт хэвийн байгаа ажээ. 

Холбоотой мэдээ