ОХУ-д нэг өдөрт 12 мянга хүрэхгүй шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-23 16:54:01

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн хоногт ОХУ-д коронавирусний халдварын 11823 шинэ тохиолдол илэрсэн нь 10 дугаар сараас хойш бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болжээ.  


Тус улсын коронавирусний халдвартай тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 4 189 153-т хүрсэн байна. Оросын нийслэл Москва хотод есдүгээр сараас хойш анх удаа 1198 шинэ тохиолдол илэрсэн бол Санкт-Петербургт 913, Москва мужид 713, Доод Новгород мужид 409, Ростов мужид 309, Воронеж мужид 302, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Шинэ тохиолдлуудын 11.1 хувь нь шинж тэмдэггүй байсан байна.


Одоогийн байдлаар ОХУ-д 365762 хүн эмчлүүлж байна.


Өнгөрсөн хоногийн хугацаанд эдгэрсэн хүний тоо 12956-аар нэмэгдэж, 3 739 344 болсон бол 417 өвчтөн нас барж, нас барсан тохиолдлын нийт тоо 84 047 -д хүрчээ.  


Холбоотой мэдээ