Тариалан сумын багш, ажилчид цахим тэмцэлд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-24 10:31:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын 100 гаруй багш, ажилчид нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн цахим тэмцэлд нэгдлээ.


Цар тахлын хүндрэлтэй зэрэгцэн иргэдийн цалин орлого буурч, ажилгүйдэл нэмэгдэж, ажлын байр хомстон цөөрч, иргэдийн худалдан авах чадвар хумигдан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Ийм хүнд байгаа цагт нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шаардлагагүй гэж үзэн эсэргүүцэж байна гэдгийг Тариалан сумын багш нар хэлж байлаа.

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувь нэмэгдүүлснийг хүчингүй болгох, тэтгэвэр тооцох аргачлалыг 7 жилийн дунджаар бус 5 жилийн дунджаар тооцох, тэтгэврийн даатгалын шимтгэлийг үр хүүхэд, ар гэрт нь өвлүүлдэг байхыг энэ үеэр уриалж байлаа.

 

Холбоотой мэдээ