Ирэх өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус цаг
уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 5 хоногийн цаг агаарын урьдчилсан
төлөвөөр ирэх өдрүүдэд агаарын температур эрс хүйтэрнэ.     
Энэ сарын сарын 26-наас ирэх сарын 2-ны өдөр
хүртэлх мэдээгээр хугацааны дунд үеэр нутгийн баруун өмнөд хэсгийн зарим
газраар ялимгүй цас орно. Харин энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө болон
хугацааны сүүлчээр салхины хурд 16-18 м/с-д хүрч ширүүсч шороон, уул даваагаар
цасан шуурга шуурна. 
Агаарын температур өмнөх хоногуудаас эрс
хүйтэрч шөнөдөө  20-25 хэм, өдөртөө 10-15
хэм хүйтэн байх төлөвтэй. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    