Аймаг, сум руу гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-02-25 16:34:42

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-26-ны цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэр болон Увс аймгийн зарим сумын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл болохыг Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас анхааруулж байна.

Иймээс аймгийн Онцгой комиссоос Баян-Өлгий, Ховд аймаг руу болон Өлгий, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн сумдын чиглэлд автомашины хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ сарын 27-ноос эхлэн дээрх чиглэлийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм байна.

Холбоотой мэдээ