27 сумын e-mongolia системийн операторуудад сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-26 14:00:29

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Нэгдсэн үйлчилгээ, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албанаас 27 сумын e-mongolia системийн операторуудад  сургалт зохион байгууллаа. 

Уг сургалт нь 2021 оны “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд төрийн бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх, e-mongolia цахим системийн операторуудыг чадваржуулах зорилгоор хүргэж байна. Сургалтаар e-mongolia системийн ашиглалт, мэдээ мэдээллийн зураг дүрс авах, монтажлах, мэдээ мэдээллийн текст боловсруулах, компьютерийн өргөн хэрэглээний программуудын ашиглалт, вэб сайт хөгжүүлэлт, e_mongolia цахим үндэстэн болох зорилго, цаашдын хөгжил зэрэг сэдвийг онцлон хүргэсэн байна. 

Холбоотой мэдээ