“Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр” өнөөдөр тохиож байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-01 14:25:30

Ховд /МОНЦАМЭ/. “Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр” өнөөдөр тохиож байна.  

Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Үндэсний эдийн засгийг хадгалахад иргэний хүчтэй хамгаалал” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд буй. 

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарын холбооны улсын Женев хотод байрлаж, үйл ажиллагаа явуулдаг.

Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг.

Монгол Улс тус байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож иржээ.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар одон” хүртээдэг аж.  

Энэхүү одонгоор Онцгой байдлын байгууллагаас нийт 30 гаруй алба хаагч шагнуулсан түүхтэй гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ