Пентагон Украинд цэргийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-02 11:30:41

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Пентагон Украинд 125 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ гэж АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби сэтгүүлчдэд мэдээлэв.


Түүний мэдэгдсэнээр, Украины аюулгүй байдлын салбарт үзүүлэх шинэ багц тусламжийн хүрээнд “тус улсын Зэвсэгт хүчнийг бэлтгэж сургаж, зэвсэглэхээс гадна, НАТО-той үйл ажиллагаагаа уялдуулах чадварыг дээшлүүлнэ".


Энэ нь “Оросын түрэмгийллээс үр дүнтэй хамгаалахад нь АНУ Киевт зэвсэг нийлүүлэхэд бэлэн буйг нотолно” гэж Кирби мэдэгджээ. 


Жо Байдены засаг захиргаа Киевт цэргийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебад хоёрдугаар сарын эхээр батлан ​​хэлсэн юм. Харин ОХУ-ын эрх баригчид Киевт зэвсэг нийлүүлэх нь Донбассын мөргөлдөөнийг улам даамжруулна гэдгийг удаа дараа мэдэгдсэн бөгөөд Европын улс төрчдийн дийлэнх нь ч мөн үүнийг эсэргүүцжээ.


Холбоотой мэдээ