Банкуудаас ирүүлсэн валют худалдах саналыг 2 саяар дутуу нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-02 12:48:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар, 43 сая ам.доллар худалдан авах саналыг арилжааны банкуудаас ирүүлжээ.


Монголбанк дээрх саналын дагуу 42 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн байна. Харин 2 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн своп байгуулах тухай банкуудын саналыг биелүүлээгүй байна. 

“Ялгаатай ханшаар хийх арилжаа” гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг юм. 


Холбоотой мэдээ