Хувьцаат компаниудын тал хувь нь үүргээ биелүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-02 17:11:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2 дугаар сарын 10-ны дотор МХБ-д ирүүлэх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд 192 хувьцаат компанийн 95 нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж санхүүгийн тайлангаа хүргүүлсэн бол, 97 компани үүргээ биелүүлээгүй байна.

Энэ оны 3 дугаар сарын 15-ны дотор дээрх зөрчлөө арилгаагүй тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай” болон Монголын Хөрөнгийн биржийн холбогдох журам, мөн “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлага ногдуулахыг анхааруулжээ.

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийг Энд дарж харна уу.


Холбоотой мэдээ