"Архины эсрэг хамтдаа" аяныг эхлүүллээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-03-03 14:46:08
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас "Архины эсрэг хамтдаа" аян зарлаж, бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгжийг нэгдэхийг уриалж байна.
Энэхүү аяны хүрээнд "Хүсэж байгаа зүйлийнхээ төлөө тэмцэж чадахгүй бол - Алдаж байгаа зүйлийнхээ төлөө гомдоллох эрх бидэнд байхгүй" давалгааг аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олныг дуудсан байна. Уг давалгаанд оролцож байгаа байгууллагууд дараах ажил, арга хэмжээг заавал зохион байгуулах юм. Үүнд
-Тухайн байгууллагын хамт олон "Архины эсрэг хамтдаа аян"-ы явцад өөрсдийн цахим хаягийн хүрээг солих.
-Дотооддоо болон иргэд, олон нийтэд чиглэсэн архины эсрэг 1-ээс дээш нөлөөллийн арга хэмжээг эхлүүлэх
/эхлүүлсэн ажлын талаар аялах дэвтэрт тайлагнах/
-Давалгаанд дуудагдсан байгууллагад дарцаг, аялах дэвтрийг жагсаалтад заасан дараагийн байгууллагад 24 цагийн дараа хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэх.
-Байгууллага, хамт олныг албан ёсны цахим хаягаараа дамжуулан давалгаанд дуудаж байгаа байгууллагын удирдлагад дарцаг, аялах дэвтрийг гардуулж өгөх юм.
Холбоотой мэдээ