АНУ-ын Төлөөлөгчдийн танхим цагдаагийн байгууллагыг шинэчлэх хуулийн төслийг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-03-04 13:14:46

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим цагдаагийн байгууллагад томоохон шинэчлэл хийх тухай хуулийн төслийг лхагва гарагт баталжээ.


Хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сард Миннеаполис хотод цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа амиа алдсан африк гаралтай АНУ-ын иргэн Жорж Флойдын  нэрээр нэрлэсэн байна.


Америкийн хууль тогтоох байгууллагын доод танхимын хэвлэлийн албанаас мэдээлснээр, 220 гишүүн энэхүү төслийг батлахыг дэмжсэн бол 212 хууль тогтоогч эсэргүүцжээ. Одоо уг төслийг Сенатын танхимаар хэлэлцүүлнэ.


АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намынхан цагдаагийн байгууллагад томоохон шинэчлэл хийх тухай хуулийн төслийг өнгөрсөн оны зургадугаар сард танилцуулсан юм. Энэхүү төсөлд хууль сахиулах алба хаагчдыг боомилох арга хэрэглэхийг хориглох, цагдаагийн байгууллагын зөрчлийг хянах үндэсний мэдээллийн сан байгуулах, мөн зарим тохиолдолд цагдаа нарт анхааруулахгүйгээр байшин руу нэвтрэх зөвшөөрөл өгөхийг хориглосон байна. Санал болгож буй шинэчлэлийн хүрээнд сэжигтний эсрэг хүч хэрэглэх, дур зоргоороо авирласных нь төлөө хууль сахиулах байгууллагын ажилтнуудад тооцох хариуцлага нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.


Төлөөлөгчдийн танхим цагдаагийн байгууллагыг шинэчлэх тухай хуулийг өнгөрсөн зун баталсан боловч тухайн үед Бүгд найрамдах намын хяналтад байсан Сенатын танхим энэхүү санаачлагыг дэмжээгүй байна.

Холбоотой мэдээ