Эрүүл мэндийн байгууллагын 9500 эмч, ажилтан вакцинд хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-04 13:03:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд нийт 18 цэгээр 13 200 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.


ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын мэдээлснээр, вакцинд хамрагдсан нийт 13 200 гаруй хүнээс 9500 орчим нь эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид юм. Мөн “COVID-19”-ийн хариу арга хэмжээнд оролцож буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын 2600 орчим алба хаагч вакцинд хамрагдсан байна.


Вакцинд хамрагдсан иргэдийн гар утсанд дараагийн тунг хэзээ хийлгэх талаарх мэдээлэл болон цахим бүртгэлийн програм мессежээр очиж буй юм. Уг програмд иргэд нэвтэрч вакцины дараах хариу урвалын талаарх мэдээллийг бүртгүүлэх боломжтой аж.


С.Анударь

Холбоотой мэдээ