“ОПЕК+” бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-03-05 10:12:08

ВАШИНГТОН. /RT/. “ОПЕК +” бүлгийн хэлэлцээрүүд дуусаж, Орос, Казахстанаас бусад бүх улс дөрөвдүгээр сард газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцжээ.


“ОПЕК +” бүлэг дэх эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ олборлолтоо хоногт 130 мянган торхоор, Казахстан хоногт 20 мянган торхоор нэмэгдүүлэх боломжтой байна.


Бүлгийн бусад орон газрын тосны олборлолтоо одоогийн түвшинд барих шийдвэр гаргаж, дүн шинжилгээний илүү олон агентлаг эрэлт сэргэх нааштай таамаглал дэвшүүлсээр байгаа нь зах зээлд хэт халалт үүсгэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Харин Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдель Азиз бин Салман ийм эрсдэлийг олж харахгүй байгаагаа мэдэгджээ.


“ОПЕК +” бүлгийн шийдвэртэй холбоотойгоор “Brent” маркийн нефтийн үнэ 5 гаруй хувиар өсөж, нэг торх нь 67.72 ам.долларт хүрсэн байна.


Холбоотой мэдээ