Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээ маань нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлал хүсье

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-06 13:07:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцах үеэр өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө. 


Тэрээр "Жендерийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн зүйл  маань нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 асуудал хөндсөн. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээс илүүтэй эрхийг нь хамгаалах чиглэлд анхааръя гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг дурдсан. Түүнийг нь тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна билээ. Нөгөөтэйгүүр, эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаар багассан нь анхаарал татаж байна. Яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлал хүсье. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Хэлбэр тал дээр биш агуулгад ач холбогдол өгөхийг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээс хүсэж байна" гэлээ.

Холбоотой мэдээ