Зуунмод сумын хэмжээнд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-03-07 14:43:16

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. 

Тус аймгийн Зуунмод суманд батлагдсан 4 иргэнийг ХӨСҮТ рүү зөөвөрлөн эмчилж байгаа юм. Уг 4 тохиолдлын ойрын хавьтлын 63 иргэнийг 3 цэгт тусгаарласан бөгөөд PCR шинжилгээг ХӨСҮТ рүү илгээжээ. Шинжилгээний хариу 3 сарын 8-ны өдөр гарах аж. Түүнчлэн нийт батлагдсан тохиолдлын дам хавьтал бүхий 200 гаруй иргэн гэрийн ажиглалтад байна. 

Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тус аймгийн Жаргалант, Эрдэнэсант, Баянчандмань, Бүрэн суманд болон Улаанбаатар хот Дорноговь аймаг руу зорчсон байна. Тиймээс Зуунмод сумын хэмжээнд  “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 

Холбоотой мэдээ