Ирэх долоо хоногт саналын хуудсыг хэвлэж бэлэн болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭСонгуулийн ерөнхий хороо ирэх долоо хоногоос саналын хуудсыг хэвлүүлж эхлэх юм байна.
Сонгуулийн санал авах хуудсын ерөнхий хэмжээг одоогоор тогтоогүй бөгөөд УИХ болон орон нутгийн сонгуулийн тойргийн задаргаанаас хамаарч, 595 төрлийн саналын хуудас хэвлүүлэх гэнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулийн саналын хуудаст нам, эвслийг бичихдээ намыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг, бие даагчийг сонгуулийн төв байгууллагад бүртгүүлсэн дарааллаар бичих юм байна.