Харри, Меган Маркл нарын ярилцлагыг 17.1 сая хүн үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нарын хөтлөгч Опра Уинфритэй хийсэн телевизийн ярилцлагыг дунджаар 17.1 сая хүн үзжээ.
“Nielsen” судалгааны албаны дурдсанаар, ярилцлага эхэлснээс хойших
нэг цагийн хугацаанд нэвтрүүлгийг 16.9 сая хүн үзэж байсан бол хоёр цагийн
дотор энэ тоо 17.3 сая болж нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь “CBS” телевизээр гарч байсан хамгийн алдартай нэвтрүүлгүүдийг
үзэгчдийн тооноос хоёр дахин их аж.
Хунтайж Харри, Меган Маркл нарын ярилцлагад дурдагдсан зарим зүйл олны анхаарлыг
татжээ. Тухайлбал, хүү Арчигийнх нь арьсны өнгө ямар байх талаарх олны яриа
өөрийг нь ихээхэн цочирдуулсныг Суссексийн гүнгийн ахайтан Уинфритэй хийсэн
ярилцлагандаа дурджээ. Түүнчлэн хөл хүнд байх үед нь хааны гэр бүлийн зарим
төлөөлөгч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнээс үзүүлсэн дарамт шахалт өөрийг нь амьдрах хүсэлгүй болтол нь гүн хямралд оруулсан тухай тэрбээр ярьсан байна.