Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-11 09:53:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 22, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71, экспортын 94 хувийг бүрдүүлжээ. 


“Ковид-19” цар тахал гарсантай холбоотой өнгөрсөн оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.4 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 12,6 хувиар багассан ч уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 25,7 хувийг эзэлж өмнөх оны мөн үеийнхээс 1,4 хувиар нэмэгджээ.


Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 онд 11.9 их наяд төгрөгт хүрч, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн шууд орлого 2.9 их наяд төгрөг буюу 24.3 хувийг эзэлж байсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлэв.

 

Холбоотой мэдээ