“Багануур” ХК уурхайчдаа вакцинжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-11 16:09:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур” ХК дүүргийнхээ Эрүүл мэндийн төвтэй хамтран 1200 орчим уурхайчинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батламжилсан Astrazeneca вакцины эхний тунг энэ сарын 10-12-ны өдрүүдэд хийж байна.


Уурхайчид халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа. Ингэснээр төвийн бүсийн эрчим хүч дулааны цахилгаан станцуудыг Багануурын нүүрсээр хангах ажил хэвийн үргэлжлэх боломж бүрдэх юм.


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдаа нэн түрүүнд вакцинд хамруулан дархлаажуулж байгаа билээ. 

Холбоотой мэдээ