ЭМЯ: Дархлаажуулах ажил хэвийн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-12 17:54:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад дархлаажуулах ажил зогсоогүй, хэвийн үргэлжилж байгаа бөгөөд "Астразенека" вакциныг ДЭМБ-ын гаргасан зөвлөмж, зааврын дагуу тарьж байгаа талаар ЭМЯ-ны Хэвлэлийн албанаас өнөөдөр мэдэгдлээ.


Өнөөдөр нийгмийн сүлжээнд "Астразнека вакциныг Монгол Улсад хэрэглэхийг түр хориглосон" гэх ташаа мэдээлэл гарсныг ЭМЯ-ны мэдэгдэлд дурджээ.


Манай улс энэ сарын 23-наас зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар, 70 мянга гаруй иргэн дархаажуулалтад хамрагдаад байна. 



Холбоотой мэдээ