Ж.Эрдэнэбат пүрэв гарагт УИХ-ын гишүүний тангараг өргөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат пүрэв гаргийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тангаргаа өргөхөөр болжээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Ж.Эрдэнэбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцон цагдан хорьж, улмаар шүүхээс 6 жил хорих ял оногдуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нар хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 3-нд хянан хэлэлцжээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан байна. Энэ хугацаанд түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргахаар болсон юм.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Анхдугаар чуулганаар тангараг өргөөгүй гишүүн анх оролцсон чуулганы хуралдаанд тангаргаа өргөхөөр заасан байна.