Төрийн албаны ерөнхий шалгалтад 62 шалгуулагч тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-15 18:19:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын 12-13-нд орон даяар зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад Дундговь аймгийн 212 хүн бүртгүүлснээс 194 иргэн орж, 62 шалгуулагч тэнцлээ.

Тэнцсэн иргэдийн хувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлж, гурван жилийн хугацаанд төрийн албаны тусгай шалгалт өгч жинхэнэ албан хаагч болох бололцоотой болж байгаа юм.

Дундговь аймгийн хувьд шалгалтад орсон иргэдээ найман бүлэг болгон гурван үе шаттайгаар зохион байгуулж, УОК, ЭМЯ-наас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу оролцогчдын гарыг ариутгах, амны хаалт зүүлгэх, зай бариулах зэрэг халдвараас хамгаалах дэглэм баримталсан байна. 

Холбоотой мэдээ