Ойн мэргэжлийн байгууллагуудаас лабораторийн тоног төхөөрөмж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-17 10:55:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ЭМТ-д тус тосгонд үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагууд 21 сая төгрөгийн үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг хандивласан байна.

Сумын ЭМТ-ийн "Лабораторийн техникийн шинэчлэл" төслийг дэмжих зорилгоор олгож буй дээрх тоног төхөөрөмж нь цагт 30 сорьц шинжлэх хүчин чадалтай 13 сая төгрөгийн өртөгтэй гематолиогийн аппарат. Мөн 60 төрлийн шинжилгээ хийх хүчин чадал бүхий 7.5 сая төгрөгийн үнэтэй биохимийн аппарат багтаж байгаа аж. Ингэснээр нэг шинжилгээг 5 төрлийн аргаар унших боломжтой болж буй юм. "Сэлэнгэ Бугант" ХХК, "Буян-Од" ХХК, "Сосна" ХХК, "Номин-Од" ХХК, "ЭБНЗ" ХХК, "Ерөө ой мод" ХХК, "Бугант нандин" ХХК, "Үзэсгэлэнт бугант" ХХК, "Бугант минж" ХХК, "Бугант говь" ХХК, "Бугант гол" ХХК-иуд хамтран тосгоныхоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр үзүүлж, хөрөнгө оруулалт хийжээ. 

Холбоотой мэдээ