Япон америкийн үхрийн маханд ногдуулах татварыг нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО.
/NHK/. Нийлүүлэлтийн хэмжээ харилцан тохиролцсон квотоос хэтэрч болзошгүй байгаатай холбогдуулан Япон улс америкийн үхрийн махны
импортын татварыг түр хугацаанд нэмэгдүүлэхээр болжээ.
Дотоодын үйлдвэрлэгчдээ
дэмжих зорилгоор эрх баригчид ийм алхам авч байна. Үүнээс гадна талуудын
худалдааны гэрээнд тусгагдсанаар, нийлүүлэлтийн хэмжээг хэтрүүлвэл татварыг
нэмэгдүүлэх боломжтой аж. Пүрэв гаргаас эхлэн татварын хэмжээг 30 хоногийн
хугацаатай 25.8 хувиас 38.5 болгож нэмэгдүүлэхээ засгийн газар мэдэгдсэн байна.
Худалдааны гэрээний
дагуу АНУ гуравдугаар сарын 31-нд дуусах санхүүгийн жилд Японд 242 мянган тонн
үхрийн мах нийлүүлэх эрхтэй байсан ч хоёрдугаар сар гэхэд нийлүүлэлтийн хэмжээ
233 мянган тоннд хүрчээ.
Америкийн махны
импорттой холбоотой маргааны улмаас хоёр улсын эдийн засгийн харилцаа нэг бус
удаа хурцадсан юм. Үүнтэй холбоотойгоор Японы Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч
Жо Байдены засаг захиргаатай үүсгэсэн харилцаандаа сэв суулгахаас болгоомжилж
байна. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Цагаан ордны тэргүүнтэй анх
удаа яриа хэлэлцээ хийхээр дөрөвдүгээр сарын эхээр Вашингтонд айлчлах төлөвтэй байгаа юм.