Аймгийн Онцгой комиссоос анхааруулга хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-26 17:29:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн тухайд энэ сарын 26-ны 06.00 цагаас зорчих хөдөлгөөн нээгдсэн хэдий ч голомтын бүс нутаг руу зорчих хөдөлгөөн хаалттай хэвээр байна.

Иймээс аймгийн Онцгой комиссын зүгээс нийт иргэддээ хандаж дараах мэдээллийг хүргэж байна. Тодруулбал:

-Өвчлөл бүртгэгдсэн буюу голомттой бүс нутаг руу хүндэтгэх таван шалтгаанаас бусад тохиолдолд иргэдэд сумдын шуурхай штабууд нэвтрэх бичиг олгохгүй байх,

-Зөвхөн өөрийн аймгийн сум хооронд зорчих хөдөлгөөн нээлттэй хэвээр байх бөгөөд асуумж, нэвтрэх бичгийг үндэслэн зорчино,

-Улсын хэмжээнд өвчлөл ихээр бүртгэгдэж нөхцөл байдал хүндэрч байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ хувийн ухамсарт үүргээ биелүүлж, голомттой бүс нутгаас болон голомттой бүс нутагт аль болох зорчихгүй, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.  

Холбоотой мэдээ