“Нэг мянгат нэг агт” аянд мянгат малчид нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-28 11:53:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн хамтын ажиллагааны хүрээнд “Нэг мянгат нэг агт аян Сэлэнгэ аймагт өрнөж байна.

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаа нь хилчдийг унаажуулахад чиглэсэн бөгөөд хил хамгаалах үйлсэд туслах хүчний оролцоо нэн чухал гэдгийг харуулж байгаа аж. Энэ ч утгаараа Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар " Нэг мянгат нэг агт" аян үргэлжилсээр байна. Энэхүү аянд энэ удаа тус аймгийн Мандал, Түшиг сумын мянгат малчид нэгджээ. Тэд долоон уналгын морьдыг Сэлэнгэ аймаг дахь хилийн 0243 дугаар ангид хүлээлгэн өгсөн байна.  

Холбоотой мэдээ